Өргөө хүртээмжтэй даатгал

Нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй айл өрхөд учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн цогц даатгалын бүтээгдэхүүн.

ДаатгуулахГэрээ шалгах

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд
Даатгалын иж бүрэн хамгаалалт

Даатгуулагч өөрийн орон сууц болон бусдын орон сууцанд учруулсан хохирлоо барагдуулах боломжтой

Төлбөрийн уян хатан нөхцөл

Даатгалын хураамжийг сар бүр хэсэгчлэн төлснөөр нэг удаагийн төлбөрийн ачааллыг бууруулна

Онлайн үйлчилгээ

Даатгалын нөхөн төлбөрийн үйлчилгээг онлайнаар авснаар таны үнэт цагийг хэмнэнэ.

Даатгалын хамгаалалтууд
Байгалийн

Бороо; Цасны ус гоожих; Цанталт

Усны

Сантехникийн шугамын гэмтлээс үүссэн ус алдалт

Галын

Гал түймэрт өртөх; Гал алдах

Даатгалын нөхцөлүүд
  • Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө /орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө/;

  • Даатгуулагчийн хариуцлага

  • Даатгалын нийт үнэлгээ 3.000.000₮

    • Өөрийн орон сууц: 1.500.000₮

    • Хариуцлага: 1.500.000₮

  • Даатгалын жилийн хураамж 30.000₮.

  • Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Үл хөдлөх хөрөнгийн болон газар эзэмших гэрчилгээний эх хувь;

  • Даатгалын хураамж төлсөн баримт; 

  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан акт, дүгнэлт;

  • Цахим үнэмлэхний хуулбар;

  • Шаардлагатай гэж үзвэл бусад материал.

  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;

  • Барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилснөөс үүдсэн хохирол;

  • Урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг хийгээгүйгээс үүдсэн хохирол;

  • Орон сууцанд засвар үйлчилгээ хийхдээ даатгалын тохиолдол бий болгосон;

  • Засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор даатгалын тохиолдол бий болсон;

  • Урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг хийгээгүйгээс үүдсэн хохирол;

  • Орон сууцны цахилгаан, сантехникийн хийц монтажийг даатгуулагч далдалж, засвар үйлчилгээ хийх боломжийг алдагдуулснаас гарсан хохирол 

  • Барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилснөөс үүдсэн хохирол;

  • Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг зөрчсөн бол нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөхөөс татгалзах.

                      • Даатгалын зүйлд учирсан бодит хохирлыг үндэслэн зохих журмын дагуу тооцож, даатгалын үнэлгээнд багтаан олгоно.

                      • Даатгагч орон сууц эзэмшигч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөхдөө маргаантай байдал үүсвэл Монгол улсын шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын тогтоосон хохирлын актыг үндэс болгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй;

                      • Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол заасан зарчмаар олгохоор тооцсон хохирлын 80% нөхөн төлнө;

                      • Даатгалын хураамжийн төлөлт тасалдсан бол төлсөн хураамжийн хэмжээнд харьцуулан нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгоно;

                      • Нөхөн төлбөр олгох баримт бүрэн гүйцэд бүрдэж ирснээс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ба шаардлагатай гэж үзвэл хугацааг сунгаж болно;

                      • Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй бол, ажлын хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5% алданги тооцож даатгуулагчид олгоно;

                      • Даатгуулагч нь өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг үндэслэн зохих журмын дагуу тооцож, даатгалын үнэлгээнд багтаан олгоно;

                      • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний 100% тооцон нөхөн төлбөр олгоно;

                      • Даатгагчтай тохиролцолгүйгээр хөрөнгийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй;

                      • Даатгагч орон сууц эзэмшигч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөхдөө маргаантай байдал үүсвэл Монгол улсын шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын тогтоосон хохирлын актыг үндэс болгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.