Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Зээлийн барьцаа хөрөнгөд гэнэтийн эрсдэл учирснаар үүсэх санхүүгийн хохирлыг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдож даатгуулах

Залгах

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд
Ирээдүйн баталгаа

Ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг шилжүүлж, эд хөрөнгө, ашиг сонирхлоо хамгаалах цогц даатгалын бүтээгдэхүүн.

Эрсдэлийн удирдлагын цогц шийдэл

Мэргэжлийн байгууллагад шилжүүлж санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Даатгалын хамгаалалтууд
Галын

Гал түймэр, дэлбэрэлт

Сантехникийн

Ил болон далд шугамын гэмтлээс үүссэн ус алдалт

Байгалийн

Бүх төрлийн байгалийн үзэгдлээс шалтгаалан үүссэн эрсдэл

Цахилгааны

Цахилгаан, эрчим хүчний эрсдэл

Гадны хүчин зүйлийн эрсдэл

Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгалын нөхцөлүүд
  • Барьцаа хөрөнгө буюу орон сууц.

  • Даатгалын үнэлгээний хэмжээг зах зээлийн үнээс хамаарах ба даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

  • Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээний 0.1% байна.

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;

  • Даатгалын гэрээний хувь;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

  • СЗХ-ны эрх бүхий хохирол үнэлгээний байгууллагын акт;

  • Хохирлын орчинг харуулсан фото зураг.

  • Хэвийн элэгдэл, бараа материал түүний хорогдол, ууршилт, тухайн эд хөрөнгийн материалын шинж чанараас шалтгаалсан бохирдолт, өнгө алдсан хохирол;

  • Алдаатай болон буруу зураг төсөл, загварыг ашигласан эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, зураг төслийг өөрчилсөн;

  • Аюулгүй ажиллагааны аливаа дүрэм, журам зөрчсөнөөс учирсан хохирол;

  • Зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, даац, бүтэц, ачааллыг хэтрүүлснээс учирсан хохирол;

  • Барьцаа хөрөнгийг зориулалтын бусаар ашигласнаас үүдэн учирсан хохирол;

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол  болох орчин нөхцлийг зориуд бүрдүүлсэн нь мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, дүгнэлтээр тогтоогдсон;

  • Даатгалын хураамжийг банк даатгуулагчаас урьдчилан хуримтлуулж, жилийн эхэнд даатгагчид бүрэн шилжүүлэх ба даатгалын хураамжийг даатгагчид шилжүүлээгүй байх хугацаанд учирсан эрсдэл;

  • Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;

  • Газар хөдлөлт түүний үр дагавар;

  • Даатгалын тохиолдол болсон тухай мэдсэнээс хойш нэн даруй даатгагчид мэдэгдээгүй;

  • Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх хохирол түүний нөлөө арилаагүй, засвар үйлчилгээг хийгээгүй;

  • Хохирол нь даатгалын хугацаанд болон гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан болох нь нотлогдоогүй, нотлох боломжгүй хохирол;

  • Сантехникийн урсгал, барилга түүнд суурилуулсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол;

  • Даатгуулагч даатгалын гэрээг байгуулах, нөхөн төлбөрийн хүсэлт гаргах үедээ Даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;

  • Даатгалын тохиолдол нь форс мажор нөхцөл байдлаас үүссэн хохирол;

  • Хууль дүрэм гэрээний үүргээ зөрчсөн бусад үйлдэл

  • Гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирвал мөнгөн хөрөнгө эсвэл биет зүйлийн аль ч хэлбэрээр олгож болно;

  • Орон сууцыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс багаар даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд эзлэх хувиар хохирлыг хувь тэнцүүлэн олгоно;

  • Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд Даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд Даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл Даатгуулагч өөрийн зардлаар Монгол улсад үнэлгээ хийх эрх авсан үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол улсад үнэлгээ хийх эрх авсан үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна; 

  • Гэмтсэн орон сууцыг засварлах боломжгүй бол шинээр адил түвшний орон сууц, хашаа байшин өгөх эсвэл мөнгөн хэлбэрээр олгоно; 

  • Даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% даатгуулагчид алданги төлнө; 

  • Даатгалын зүйл нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь Даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно;

  • Даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо даатгагч тухайн жилд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцох ба үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно; 

  • Даатгуулагч гэрээнд заасан хураамжийг бүрэн төлсөн тохиолдолд гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг олгоно. Хэрэв Даатгуулагч даатгалын хураамжийг хэсэгчлэн төлж байсан үед даатгалын тохиолдол үүсвэл төлсөн хураамжинд ноогдох даатгалын үнэлгээгээр нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.