“AUTO” тээврийн хэрэгслийн даатгал

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдож даатгуулах

Залгах

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд
Даатгалын хамгаалалтууд
Осол, гэмтэл, хохирол

Гэнэтийн, санамсаргүй, урьдаас таамаглах боломжгүй шалтгааны улмаас учирсан хохирол

Үер, мөндөр, шуурга

Үер, мөндөр, цасан болон шороон шуурганы улмаас учирсан хохирол

Гал, дэлбэрэлт, аянга

Гал, дэлбэрэлт, аянгын улмаас учирсан хохирол

Хөрсний нуралт, гулгалт, газар хөдлөлт

Хөрсний нуралт, гулгалт, газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол

Бүрэн сүйрэл

Сэргээн засварлагдах боломжгүй эсхүл тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах

Хулгай, дээрэм, тонуул

Толь, гэрэл, дугуй гэх мэт автомашины үйлдвэрээс суурилуулсан эд ангийг хулгайд алдах

Даатгалын нөхцөлүүд
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл

  • Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:

    • Зах зээлийн үнийн жишгийг харгалзана;

  • Даатгалын хураамжийг даатгагч болон даатгуулагчийн сонгосон багцаас хамааруулна. 

 

Эрсдлийн тайлбар

Нөхөн төлбөр

Осол, гэмтэл, хохирол

Гэнэтийн, санамсаргүй, урьдаас таамаглах боломжгүй шалтгааны улмаас учирсан хохирол

70%

80%

90%

100%

Үер, мөндөр, шуурга

Үер, мөндөр, цасан болон шороон шуурганы улмаас учирсан хохирол

70%

80%

90%

100%

Гал, дэлбэрэлт, аянга

Гал, дэлбэрэлт, аянгын улмаас учирсан хохирол

70%

80%

90%

100%

Хөрсний нуралт, гулгалт, газар хөдлөлт

Хөрсний нуралт, гулгалт, газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол

70%

80%

90%

100%

Бүрэн сүйрэл

Сэргээн засварлагдах боломжгүй эсхүл тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах

70%

80%

90%

100%

Хулгай, дээрэм, тонуул

Толь, гэрэл, дугуй гэх мэт автомашины үйлдвэрээс суурилуулсан эд ангийг хулгайд алдах

70%

80%

90%

100%

Даатгалын хураамж

1.0%

1.5%

2.0%

2.5%

  • Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ, зардлын баримт (Е-баримт);

  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг /10-аас доошгүй/,

  • Эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт;


  • Тээврийн хэрэгслийг согтуугаар, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг хэтрүүлсэн нь тогтоогдсон

  • Тээврийн хэрэгслийн цахилгааны гэмтэл, тээврийн хэрэгсэлд засвар хийх, тээврийн хэрэгслийг зориулалтын бус аргаар халаах, асаах зэргээс үүссэн галын хохирол

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй үед учирсан хохирол;

  • Хохирлын шалтгаан нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас үүссэн, механик эвдрэл, элэгдэл, компьютерийн техник болон программ хамгамжид учирсан, тэдгээрээс үүссэн хохирол

  • Ой мод, гуу, жалга, уул нуруу бүхий газраар зорчсон, эсхүл замгүй газраар зорчсоноос учирсан хохирол

  • Үйлдвэрээс тээврийн хэрэгсэлд суурилуулаагүй, шинээр нэмж суурилуулсан эд анги

  • Дайн, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, нийтийн эмх замбараагүй байдал зэргийн улмаас үүдсэн хохирол

  • Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэл


  • Даатгагч нь ослын дуудлага хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж даатгуулагчид мэдэгдэнэ. Үүнд:

    • Даатгуулагчтай хохирлын дүнг харилцан тохиролцож нөхөн төлбөрийг тэр даруй олгох

    • Даатгалын хохирол үнэлэгчийг томилох 

    • Хохирол учирсан даатгалын зүйлийг адил зүйлээр солих 

    • Даатгалын зүйлийг сэргээн засварлах 

    • Нөхөн төлбөр олгохоос татгалзах

  • Даатгагч нь гэрээнд зааснаар шийдвэр гаргасан тохиолдолд нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгоно.

  • Даатгалын тохиолдолтой холбоотой маргааныг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлэж байгаа эсхүл нэмэлт баримт шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацааг түдгэлзүүлж, даатгуулагчид мэдэгдэнэ. 

  • Нөхөн төлбөр олгохоос татгалзсан захидлыг ажлын 7 хоногийн дотор даатгуулагчид бичгээр хүргүүлнэ. 

  • Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан, хохирлын үнэлгээний тайлан тодорхойгүй тохиолдолд даатгагчаас техникийн тусгай мэргэжил бүхий шинжээч (инженер), хохирол үнэлгээчнийг томилж болно. 

  • Даатгуулагч нь даатгагчаас томилсон хохирол үнэлгээчин, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд өөрийн зардлаар хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж болно. 

  • Гэрээнд заасан тайлан, дүгнэлттэй санал нийлэхгүй бол талууд хамтран тайлан, дүгнэлт гаргах эрх бүхий гуравдагч этгээдэд хандан шийдвэрлүүлэх бөгөөд зардлыг талууд адил тэнцүү хариуцна. 

  • Даатгалын хугацаанд даатгуулагч нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ нь тэр хэмжээгээр буурах бөгөөд авсан нөхөн төлбөрт ногдох хураамжийг дахин төлсний үндсэн дээр даатгалын үнэлгээ сэргээгдэнэ.

  • Даатгуулагч нь авсан нөхөн төлбөрт ногдох хураамжийг төлж, даатгалын үнэлгээг сэргээгээгүй тохиолдолд нөхөн төлбөрийг буурсан үнэлгээнд хувь тэнцүүлэн олгоно. 

  • Даатгалын зүйл, түүний эд ангийг сольсон бол даатгуулагч эвдэрсэн эд ангийн үлдэгдлийг даатгагчид шилжүүлсний дараа нөхөн төлбөрийг олгоно. 

  • Олгохоор тооцсон дүнгээс дараах үндэслэлээр 50 хувийг /нэмэлт өөрийн хүлээх хариуцлага/ хасаж нөхөн төлбөрийг олгоно. 

    • Жолооч урсгал сөрсөн, хориглосон газар буцаж эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн.

    • Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрэн бүрдүүлж өгсөн боловч эрх бүхий байгууллагаас ослын газарт очиж жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй, осолтой холбоотой үзлэг хэмжилт хийгээгүй, зам тээврийн ослын акт үйлдээгүй тохиолдолд

    • Нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг зэргийг гатлах болон тэдгээрийг хөлдсөн үед дээгүүр нь явснаас даатгалын зүйлд хохирол учрах

    • Гэрээнд нэр нь бичигдээгүй этгээд тээврийн хэрэгслийг жолоодож байх үед учирсан хохирол

  • Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгагчид нэн даруй мэдэгдээгүй боловч ослын шалтгаан тогтоогдсон, баримтаар нотлогдсон бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгийн 80 хувиар тооцож олгоно. 

  • Гэрээнд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс үндсэн өөрийн хүлээх хариуцлагыг хасахгүй, харин нэмэлт өөрийн хүлээх хариуцлагыг хасаж нөхөн төлбөрийг олгоно. 

  • Хэрэв даатгуулагч нэн даруй мэдэгдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол гэрээнд заасан зарим заалт хамаарахгүй.