Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учруулах хохирол, зардалыг нөхөн төлөх зорилготой даатгалын бүтээгдэхүүн

Даатгуулах

Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд
Онлайн үйлчилгээ

Цахим орчинд хаанаас ч энгийн, хялбар аргаар даатгалд хамрагдаж өөрийн үнэт цагаа хэмнээрэй

Нэмэлт хамгаалалт

Даатгалд хамрагдаад нэмэлтээр 1,500,000 төгрөгийн гэнэтийн ослын даатгалын хамгаалалт авах боломжтой.

Хөнгөлөлт, урамшуулал

Тээврийн хэрэгслийн даатгалын 20 хувийн хөнгөлөлт болон шинээр зарлагдсан урамшууллыг хамгийн түрүүнд авах

Даатгалын хамгаалалтууд
Эрх зүйн

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал

Эрх зүйн

Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал

Эрх зүйн

Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал

Даатгалын нөхцөлүүд
  • Өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учирсан хохирол.

  • Даатгалын үнэлгээний доод хэмжээ 10,000,000₮ байх ба даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

  • Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээний 0.5% байна.

  • Даатгалын гэрээ;

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;

  • Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо болон мэргэжлийн даатгалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хорооны тодорхойлолт буюу дүгнэлт;

  • Даатгалын гэрээнд заасан шаардлагатай бусад баримт бичиг.

  • Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учруулсан хохирол;

  • Даатгуулагч нь эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учруулсан хохирол;

  • Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол;

  • Даатгалын үнэлгээнээс илүү гарсан хохирол;

  • Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хүчингүй болсон үедээ өмгөөллийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үүсэх хохирол;

  • Хэрэгт ач холбогдолтой бүх зүйлийг нуун дарагдуулсан, өөрөө саад хийсэн, татгалзсан, хойшлуулсан, тэднээс шалтгаалах нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол;

  • Даатгалын хураамжаа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх үед үйлчлүүлэгчид учруулсан хохирол;

  • Даатгуулагч болон үйлчлүүлэгчдэд учирсан эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол;

  • Даатгалын гэрээний хугацаа үйлчилж эхлэхээс өмнө үүссэн мэргэжлийн алдаа дутагдлаас үүдэлтэй хохирол, түүний үр дагаврууд,

  • Даатгалын гэрээнд заасан бусад эрсдэл.

  • Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч, даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.

  • Даатгуулагч өмгөөлөгчийн хөлсөнд хамаарах нөхөн төлбөрийн 50%, бусад нөхөн төлбөрийн 10%-ийг өөрөө хариуцна.

  • Даатгагч үйлчлүүлэгчийн учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно. Үүнд:

    • Үйлчлүүлэгч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;

    • Үйлчлүүлэгчид учирсан хохирлын хэмжээний талаар үйлчлүүлэгч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;

    • Үйлчлүүлэгчийн учирсан хохирлын хэмжээний талаар үйлчлүүлэгч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.

  • Үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэрээний журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг үйлчлүүлэгчид олгоно.

  • Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.

  • Даатгалын тохиолдлын улмаас үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед хариуцлагын хэмжээгээр нөхөн төлбөрийг хязгаарлана.

  • Даатгалын тохиолдлын улмаас үүссэн шүүхийн зардлыг шүүхийн шийдвэр, өмгөөллийн үйлчилгээ авахтай холбогдуулан гарсан бусад зардлыг холбогдох баримтыг тус тус үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан, Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр даатгуулагчид олгоно.